Окаяама Технологийн их сургуулийн зочид ирлээ

Хамтын ажиллагаатай Окаяама Технологийн их сургуулийн дэд захирал Такужи Хошино тэргүүтэй зочид төлөөлөгчид МУБИС-д зочилж захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах хүлээн авч уулзан хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Уулзалтын үеэр хамтарсан судалгааны баг гаргаж цаашид мал аж ахуй, ургамал судлал, зан заншил, уламжлал болон бусад чиглэлүүдээс хамтран ажиллах чиглэлүүдийг нарийвчлан тохиролцсон бөгөөд 2018 онд Окаяамагийн технологийн их сургуулиас 8 хүний бүрэлдэхүүнтэй баг МУБИС-ийн 8 хүний бүрэлдэхүүнтэй багтай хамтран судалгааны чиглэл, хийх ажилаа нарийвчлан тохирохоор боллоо. 2017 оны 8 дугаар сард МУБИС нь Окаяамагийн технологийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Ингээд 2 их сургуулийн цаашдын хамтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Гадаад харилцааны  алба