Спорт заал шинэчлэгдэв

МУБИС-ийн БТС-ийн 107 тоот спорт заалыг иж бүрэн шинэчлэн тохижуулж өнөөдөр хүлээн авлаа. Биеийн тамирын мэргэжлийн гар бөмбөг, хөнгөн атлетикийн спорт танхимаа БТС-ийн хамт олон, оюутан суралцагчдынхаа хамтаар баяр ёслол дүүрэн хүлээн авав. Энэ ажлын хүрээнд спорт заалны шал, цонхыг бүрэн сольж стандартад нийцүүлэн агааржуулалтын системтэй болсон юм. Та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье.