Гадаад оюутны спорт өдөрлөг болов

МУБИС-ийн гадаад оюутнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэдний эрүүл мэнд, бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийг дэмжин сайжруулах, баг, тамирчдын тоглолтын ур чадварыг дээшлүүлж, харилцан туршлага солилцох, суралцагчдын хүсэл сонирхлыг харгалзах, баг хамт олны хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор “ГАДААД ОЮУТНЫ СПОРТ ӨДӨРЛӨГ-2017” арга хэмжээ 2017 оны 12 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
“ГАДААД ОЮУТНЫ СПОРТ ӨДӨРЛӨГ-2017” арга хэмжээг Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга Н.Мягмарцоож нээн үг хэлж, тамирчдад амжилт хүссэн юм. Тус арга хэмжээнд тус сургуулийн магистр, докторын түвшинд суралцаж байгаа 80 гаруй оюутан оролцлоо.
Тэмцээнийг сагсан бөмбөг, волейболын гэсэн спортын 2 төрөл дээр зохион байгуулж, тэргүүн болон дэд байруудыг шалгаруулж, байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан бөгөөд сагсан бөмбөг, волейболын тэмцээний шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогчдыг шалгаруулж, дурсгалын цом, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Сагсан бөмбөгийн төрлөөр:
Эрэгтэй Эмэгтэй
I байр: Доктор 3 курс баг , I байр: Доктор баг 
II байр: Магистр 1 курс баг , II байр Магистр баг

Волейболын төрлөөр:
I байр Доктор 3 курс баг , I байр Доктор баг
II байр Магистр 2 курс баг, II байр Магистр баг

Шилдэг тоглогчоор Боловсрол судлалын сургуулийн докторант Cui Yuke , Биеийн тамирын сургуулийн магистрант Huhe нар шалгарч, дурсгалын цом, мөнгөн шагналаар шагнууллаа.

Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба

Биеийн тамирын тэнхим