ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийн арга зүйч багш нар Орос хэлний тэнхимд ажиллалаа

МУБИС, ОХУ-ын Уралын Холбооны их сургууль хоорондын хамтын ажиллагааний гэрээний дагуу 2017 оны 12-р сарын 18-21-ний өдрүүдэд ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийн Гадаад хэл, сургалтын технологийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Рассказова Татьяна Павловна, Гадаад хэл, орчуулгын тэнхимийн ахлах багш Музафарова Анна Давидовна нар НХУС-ийн Орос хэлний тэнхимийн багш нарт “Гадаад хэлний сургалтад харилцааны арга ашиглах нь” сэдэвт сургалт-семинар зохион байгуулж, орос хэлний  мэргэжлийн ангийн оюутнуудад Орос хэлний ярих, бичих чадварыг хөгжүүлэх хичээлийг сонирхолтой арга, технологи ашиглан заалаа. Энэ нь оюутнуудад ихээхэн үр өгөөж, ач холбогдолтой байсныг дурдах нь зүйтэй.