ОХУ-ын Уралын Холбооны их сургуультай хамтран ажиллана

ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийн захирал Кокшаров Виктор Анатольевич тэргүүтэй зочид төлөөлөгчид МУБИС-д ажлын айлчлал амжилттай хийлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 1-р дэд захирал Кортов Сергей Всеволодович, 1-р дэд захирлын орлогч Пономарев Александр Владимирович, Медиа төвийн захирлын орлогч Бенема́нский Дми́трий Алексе́евич, Уралын Эрчим хүчний салбар сургуулийн захирлын орлогч Кокин Сергей Евгеньевич нар багтжээ. Зочдыг МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандах тэргүүтэй удирдлагын бүрэлдэхүүн, НХУС-ийн эрдэмтэн багш нарын төлөөллийн хамт хүлээн авч уулзав. Энэ үеэр ажил хэргийн уулзалт ярилцлага хийн, 2 их сургуулийн талаарх харилцан танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцон хамтарч ажиллахаар болж МУБИС болон ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.