КҮНЗИЙН ИНСТИТУТ ОУ-ЫН СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

МУБИС-ийн Күнзийн институтээс Хятад хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх Олон улсын сертификаттай сургалтыг БоСС дээр  2015 оны 10 сарын 4-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дуусан сертификатыг гардууллаа.Тус Олон улсын сургалтын нээлтийн үйл ажиллгаанд БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй, 1-р нарийн бичгийн дарга Дэбо, МУБИС-ийн захирал, МУБИС-ийн Күнзийн институтын удирдах зөвлөлийн дарга доктор Д.Мөнхжаргал нар болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирж оролцон баяр хүргэж үг хэлсэн юм.

Уг сургалт нь МУБИС-ийн Күнзийн институт 2015 оны 09 сарын 01-нд нээлтээ хийснээс хойш явуулж буй томоохон арга хэмжээний нэг болж байгаа бөгөөд сургалтад МУБИС, МУИС, ШУТИС, ХИС, Отгонтэнгэр их сургууль, Найрамдал, Хүслийн өргөө, Номундалай, Гэгээрэл, Сэнлизэ, 23-р сургууль, Мандарин сургалтын төв зэрэг дунд сургуулийн багш нар, Дархан, Эрдэнэт хотын 60 гаруй багш оролцож, 50 гаруй багш ОУ-ын сертификатаа гардан авлаа. 

Сургалтыг БНХАУ-ын Ханбан-ыг төлөөлөн Донгбэй БИС-ийн уригдан ирсэн сурах бичиг зохиогч багш Хуанг Сиао Инг, Ли юнсиа, БоСС-ын захирал доктор дэд.проф Г.Цогзолмаа, МУБИС-ийн Күнзийн институтын хятадын талын захирал Жанг Дай Шэнг нар удирдан явуулав. Сургалтын үеэр багш нар харилцан туршлага солилцсоноос гадна сургалтыг өндрөөр үнэлж цаашид сургалтыг жил бүр явуулж байх санал гаргасан юм. 

Сургалтын төгсгөлд шилдэг 7 сургагч багшийг шалгаруулж уригдан ирсэн сургагч багш Хуанг Сиао Ингийн гарын үсэгтэй сурах бичиг, толь бичиг, хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, мэргэжлийн гарын авлага зэргээр шагнаж урамшуулав.
Энэхүү сургалтыг 
БНХАУ-ын Ханбан санхүүжүүллээ. 
 
  







МУБИС-ийн Күнзийн институт